
Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ
Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ. Далайн түвшнээс 2000 м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлнэ. Харин 1000 м-ээс дээших нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.
Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой /хожуу/ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 хэмээр илүү байдаг.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл