Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 23-ны өдөр  Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг болон хилийн боомтуудын албан хаагчидтай цахим сүлжээгээр холбогдон үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Шадар сайд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах болон цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлоод талархал илэрхийлэв.

Түүнчлэн “Т.Гантулга дарга улс төр, төрийн ажлын туршлагатай хүн. Ажлаа дижитал шилжилт хийхээс эхлүүлж байгаа нь их чухал зүйл. Төр байгаа цагт нүд, чих нь болж хяналт шалгалт байж таарна. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээгээ сайтар баримталж ажиллах, төрийн үйлчилгээг ил тод,  шуурхай үзүүлэх шаардлагатай” гээд дараах үүрэг чиглэлийг өглөө.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчний бодлого тогтвортой, мэргэшсэн байхад анхаарах,

-Өвчин, осол гэмтэл гарсан ч төрийн нэрийн өмнөөс хамгийн түрүүнд очдог цөөхөн хэдэн байгууллагын нэг нь Мэргэжлийн хяналтын байгууллага. Тийм учраас албан хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудал болон мэргэшүүлэх чиглэлд байнга анхаарч ажиллах,

-Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг Олон Улсын стандартад нийцүүлж, боловсронгуй болгох,

-Коронавируст халдварын улмаас хүнд нөхцөлд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа