- Сэтгүүлч
- 2025/04/18
- 292
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна
Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг худалдан авч, хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна.

Тодруулбал, уг их багтаамжийн 10 автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглана. Шинэ автобус 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай.


Санал болгох
-
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Данбадаржайлин хийдэд ажиллаж, тус хийдийн 4.5 га газрыг ...


Сэтгэгдэл