
Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл хяналтыг хийж байна.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас зургаа, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас зургаа, нийслэлийн Байгаль орчны газраас зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таван албан хаагч багтаж байгаа юм.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийт 24 албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллана.
Санал болгох
-
Зам, тээврийн яам болон Монгол Улсын Далайн захиргаа хамтарсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг, Тэнгис-Шишгэдийн бэлчирт усан замын тээврий...
Сэтгэгдэл