Хүүхдийг Ивээх Сангийн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, “Боловсролын мэдээллийн технологийн төв” хамтран “Насан туршийн боловсролын систем нэвтрүүлэх” сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтаар 21 аймаг, 9 дүүргийн насан туршийн боловсролын төвийн сургалтын менежерүүд боловсролын салбарын мэдээллийн системд насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн болон амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол олгох сургалт, сургалтад хамрагдсан иргэн, сургалтын үр дүн, мэдээ, тайлан гаргах, суралцагчийн давхардал шалгах гэх мэт мэдээллийг системд бүртгэж, ажиллаж сурах юм гэж Насан туршийн боловсролын үндэсний төвөөс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа