Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсaд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрхзүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг байгуулсны дотор “Хамтран ажиллах тухай Монгол Улсын их сургууль, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Боловсролын сайд П.Наранбаяр, Киргизийн талаас Киргизийн Үндэсний их сургуулийн ректор Д.Т.Чонтоев нар гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв”-ийг байгуулж, Монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчлах, хөгжүүлэх, хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлэх юм.

Энэхүү төвийг Киргиз Улсын Үндэсний их сургуульд байгуулах бөгөөд улмаар их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, нэн ялангуяа эрдэмтэд, судлаач, оюутан хоорондын солилцоог дэмжиж, судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, хурал зохион байгуулна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа