
- Сэтгүүлч
- 2020/05/21
- 1266
Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан “Ажлын хэсэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт” болон “Шивээхүрэн” боомтод коронавируст халдварын үеийн бэлтгэл, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхын үнэлгээ”-г хийх юм.
Боомтын болон хорио цээрийн бүсэд нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлттэй холбоотой бэлтгэл, бэлэн байдал, чадавх болоод хилийн боомт, шалган нэвтрүүлэх цэг, хорио цээрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн алба хаагчдын халдварт өртөх эрсдэлийг үнэлж, аймгийн болон Улсын онцгой комиссд зөвлөмж боловсруулж хүргүүлэх зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл