Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина.

Тодруулбал, улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барина.

Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм.

Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийт долоон сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.

Ташрамд, нийслэлийн хэмжээнд 2025 онд долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа