Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдаас E-Mongolia болон D-Gov.mn системээр дамжуулан иргэд асуулт асууж, саналаа илгээх боломж албан ёсоор нээгдлээ.
Монгол Улсын Засгийн газар иргэн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах зорилгоор D-Gov.mn цахим системийг нэвтрүүлэн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна.
Тус портал нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой юм.
Энэхүү зорилгын хүрээнд E-Mongolia систем, D-gov.mn портал болон 11-11 тусгай дугаараар дамжуулан иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх шинэ боломж 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нээгдэж байна.
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдө...
-
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн...


Сэтгэгдэл