Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрдлийг нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар авах, иргэд шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж эхэлнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цахим-Аймаг, Ухаалаг-Хот” зөвлөмжийг батлан хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, орон нутгийн цахим шилжилтийг үнэлэх индекс, аргачлалыг боловсруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Санал болгох
-
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
-
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 г...


Сэтгэгдэл