
- Сэтгүүлч
- 2020/11/23
- 828
УИХ дахь, намын бүлэг, ажлын хэсэг цахимаар хуралдана
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2020.11.23/ хуралдааны товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл