- Сэтгүүлч
- 2020/06/04
- 1310
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна.
Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн ой, хээрийн түймрийн аюул, эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ.
Ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээлэлд суурилан 11 дүгээр сар хүртэл сар бүр хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![]()
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл