
- Сэтгүүлч
- 2021/03/02
- 686
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 18. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеиэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
Санал болгох
-
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр ...
-
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэ...
Сэтгэгдэл