
- Сэтгүүлч
- 2021/03/12
- 456
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна
Гуравдугаар сарын 8-ны өдрийн Улсын Онцгой комиссын хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон билээ.
Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна.
Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм.
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.23/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.23/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл