
- Сэтгүүлч
- 2021/05/28
- 411
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 17. Сугар гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр.
Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ, хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
Санал болгох
-
Тавантолгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилалт үргэлжилж байна. Энэ сарын 14-28-нд үргэ...
-
Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна. Тодруулба...
Сэтгэгдэл