
- Сэтгүүлч
- 2021/08/10
- 622
ЭМД: Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 03 дугаар тогтоолоор баталсан Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг даатгуулагч та ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс авах боломжтой.
Даатгалын гэрээтэй лавлагаа шатлалын болон хувийн хэвшлийн эмнэлэг рашаан сувилалд 490 оношийн бүлгээр хэвтэн эмчлүүлж эмийн эмчилгээ, мэс засал, эрчимт эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, хорт хавдар зэрэг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг тухайн хэвтсэн оношоос хамаарч 187500–85221000 төгрөгийг ЭМД-ын сангаас хөнгөлж, нийт гарсан зардлын 15-25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл