
- Сэтгүүлч
- 2022/12/22
- 350
ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Олон улсын санхүүгийн төвийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүрэлдэхүүн хэсэгт байгуулж, дотоодын хөгжлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын хэрэгцээг хангах бие даасан тусгай зохицуулалт бүхий төв болгон хөгжүүлэх боломж байна гэж үзэж байна.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл