Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулсан “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хуванцар савны борлуулалт түүний хэрэглээнд хяналт шалгалт, судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байгаа билээ. 

Судалгаагаар хуванцар савны хэрэглээний тэмдэг тэмдэглэгээний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл хангалтгүй, түүнчлэн орон нутгийн иргэдийн дунд хуванцар савны хэрэглээ их, түүний хор хөнөөлийн талаарх ойлголтгүй, зориулалтын бус савыг хүнсний хэрэглээнд ашиглах явдал түгээмэл байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд хуванцар савны зүй зохистой хэрэглээ болон зориулалтын бус хуванцар савны хэрэглээнээс үүсэх хор хөнөөлийн талаар иргэдэд ойлголт өгөх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

Иргэд зориулалтын бус нийлэг сав, баглаа боодолд хөндлөнгийн болон дотоодын хяналтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн савлаж, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх явдал газар авснаас төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хүнс хэрэглэсээр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа