Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.

2023 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар -19-24 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.


2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд   баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа