-
Дэлбэрэлт болон гал түймрийн үед утааны хордлогоос хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
-
Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 15. Бархасвадь гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр.
-
Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил явагдаж байна.
-
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт хүлээн авсан.
-
Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
-
Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “З” нь хууль бус археологийн хайгуул, малтлагаар олж авсан 84 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг “А” нарын гурван иргэнээс худалдан авч, Монгол Улсад байнга оршин суух гадаадын иргэнд худалдсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-
Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам, даваа, гүвээ хаагдаж, мал малчид цасанд боогдож, тэвээрчид төөрөх эрсдэл үүсч буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна.
-
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өчигдөр боллоо.
-
Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түр хязгаарлалт хийгдсэн авто замын мэдээллийг танилцуулж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
-
Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 14. Буд гараг. Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр.
-
Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо.
-
Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.
-
Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой амжилт гаргаж байгаа хамт олныг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, иргэдийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.
-
Монголбанк 2023 оны 12 дугаар сард 1,795.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 17.86 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,961.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,106.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.