
- Сэтгүүлч
- 2025/01/17
- 229
АТГ: Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх чиг үүргийн хүрээнд дээрх журмын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд олон давтамжтайгаар буюу 4-54 удаагийн дуудлага худалдаанд оролцож, автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон нөхцөл байдал илэрлээ.
Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж тээврийн хэрэгслийн дугаарыг олон тоогоор авч эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байж болзошгүй тул авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.
Санал болгох
-
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар ху...
-
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 11-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаа...
Сэтгэгдэл