-
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны 09 сарын 13-14-ний өдрүүдэд Буйр нуурт ажиллаж Буйр нуурын элсний нүүдлийн мониторинг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Судалгааны ажлыг жил бүр тогтмол нэг цэгт хийж харьцуулалт тандалт хийнэ.
-
Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 15-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөөдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
-
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 1. Сугар гараг. Харцага одтой одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.
-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Шэрон Клэйдон, Австралийн Парламентын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс болон бүлгийн бусад гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.
-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Шин Хи Буг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус нийгэмлэгийн зүгээс Улаанбаатар хотод сүрьеэ өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, Гурван суурьт хөтөлбөрийг танилцуулав. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болсон 540 гаруй төрийн алба хаагч оролцсон юм.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг” явуулах Ажлын хэсэг хуралдлаа.
-
Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 14-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхийг завдсан 41 удаагийн үйлдлийг таслан зогсоож, 123 тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн тухай мэдэээллээ.
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр БНСВУ-ын Хууль зүйн сайд Ле Тан Лонгтой уулзлаа.
-
Монгол Улсын хөгжлийн банк нь Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС холбоо)-ны гишүүн бөгөөд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг баримтлан ажилладаг билээ. Энэ хүрээнд банкны дотоод үйл ажиллагаа болон санхүүжилтээс үүсэх хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг үнэлэн, тайлагнах нь тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг ахиулах нэг алхам болох юм.
-
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
-
Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”- чиглэлийг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.