-
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
-
Өнөөдөр /2022.04.19/ Улаанбаатар хотод суурин 49 цэгт 49 багийн 197 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2022.04.19/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.19/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
-
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн -Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
-
Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш
-
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оныг “Их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны хүрээнд 100 бүтээлч ажил хийх аян зарлалаа.
-
Өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.18/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
“Монголын ипотекийн корпорацтай холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 14-ний өдөр олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Монголын ипотекийн корпорац залруулга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
Геодези, усны барилга, байгууламжийн газар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний худгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү ажлын хүрээнд шүүрт болон үзлэгийн худгийг таглах, эвдэрч муудсан, цөмөрсөн хэсгийг нөхөх зэргээр тухай бүрд нь шуурхай засварлаж, нөхөн сэргээлтийг хийж байна.
-
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг (2022.03.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
-
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 04 дүгээр сарын 14-нийөдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
-
2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.