-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.04.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.12/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Өнөөдөр /2022.04.12/ Улаанбаатар хотод суурин 46 цэгт 46 багийн 185 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
-
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд
-
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж,
-
Өнөөдөр /2022.04.11/ Улаанбаатар хотод суурин 49 цэгт 49 багийн 197 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.11/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь Хөдөлмөрийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн суурь судлагааг хөгжүүлсэн, залуучуудын хөдөлмөр эрхлэлт,
-
МэдэгдэлМонгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэд нээлттэйгээр тогтмол мэдээлж байна.
-
Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.
-
Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 29-р гудамжинд хөрсний шар өвс шатаж байшин руу орж байна гэх дуудлага ирсэн.
-
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа.
-
Жил бүр нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулах газрын байршлыг тодорхойлон тусгахдаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөдөг.
-
Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож байна. Өнгөрөгч гуравдугаар сард Evisa.mn цахим системээр гадаадын иргэний визийн хүсэлтийг хүлээн авч,
-
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам дагуу явган хүний зам хааж ус зайлуулах хоолой татсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.