-
Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурызын баяр юм. Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлан баярладаг заншилтай.
-
Казах түмний Хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
-
Салхины хурд хүч нэмэгдэж, хаврын хуурайшилт эхлэхэд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дэгддэг. Иймээс цагаан тоосны дэгдэлтийг технологийн аргаар дарах ажлыг өмнөх жилүүдээс эрт буюу энэ гуравдугаар сард эхлүүлжээ. Одоогоор цагаан тоос дэгддэг талбайнуудыг норгож амжсан байна.
-
Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлогоо тодорхойлж, том төслүүдээ хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, хүний нөөцөө бэлтгэн ажиллаж байна.
-
Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах бөгөөд эндээс гарах хүхрийн давхар исэл агуулсан хийг битүүмжлэн,
-
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээв.
-
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” - ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” арга хэмжээ энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
-
2022 оны 3 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгийн хуваарь, байршлын талаарх мэдээлэлтэй танилцана уу.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.03.21/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-
Өнөөдөр /2022.03.21/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
-
Өнөөдөр /2022.03.18/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалдтай тэмцэх санаачлагад Монголын Залуучуудын холбоо нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж, ард иргэд тэр дундаа залуучуудыг аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэж өнгөрүүлэхийг уриалж хэвлэлийн хурал хийлээ.
-
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа.
-
2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.