- Сэтгүүлч
- 2022/03/22
- 312
Хүхрийн хийг байгаль орчинд хоргүй технологиор цэвэршүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах бөгөөд эндээс гарах хүхрийн давхар исэл агуулсан хийг битүүмжлэн, физик химийн шинж чанарт үндэслэн хий цэвэршүүлэх төхөөрөмжийн системээр оруулан цэвэршүүлэх юм. Зэсийн баяжмал хайлуулах технологиос үл хамааран хий цэвэршүүлэх төхөөрөмжийн системийг сонгох боломжтой аж. Олон улсын туршлагаас үзэхэд, тухайн улс орны байгаль орчинд тавигдах шалгуур стандартаас хамааран хий цэвэршүүлэх төхөөрөмжийг сонгон хэрэглэдэг.
Орчин үеийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүд хайлалтад орж буй зэсийн баяжмалд агуулагдаж буй хүхрийн 95 хувиас илүүг битүүмжлэн цэвэршүүлж, боловсруулан байгаль орчинд хор нөлөөгүй технологи ашиглаж байна. Тухайлбал, Япон, Баруун европын орнууд хүхрийн давхар ислийг битүүмжлэн 99 хувь цэвэршүүлж үйлдвэрлэл явуулдаг.
Эндээс хүхрийн хүчил, элементийн хүхэр, гипс үйлдвэрлэдэг гэж, Хөгжлийн хэлтсийн Тэргүүлэх металлургич-инженер Б.Алтангэрэл мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулан элементийн хүхэр гаргахаар гаднын компанитай хамтран үйлдвэрлэлийн туршилт явуулж байна.

М.ОДГЭРЭЛ
Санал болгох
-
Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер тө...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүрг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл