-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
-
Хүүхэд хамгааллын тухай хууль өнгөрсөн оны 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болсон.
-
2025 оны гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн Хугацаатай картын үйлчилгээг зогсооно. Хугацаатай карт нь том хүн сард 25000₮, хүүхэд 8000₮-өөр сунгалт хийж, сарын хугацаанд хязгааргүй зорчдог юм.
-
Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” нь 2020-2025 онд хэрэгжиж өнөөдөр хаалтын тайлангийн хурлаа хийж байна.
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа.
-
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нийт 1604 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1479, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна.
-
Прокурорын байгууллага 2025 оны 2 дугаар сарын 03-наас 07-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 2 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
-
Сүүлийн өдрүүдэд иргэдээс автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн мэдээлэл цөөнгүй ирж байгаа аж. Тухайлбал, сүүлийн долоо хоногт автобусны хойд төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол ирснийг “Улаанбаатар смарт карт” ХХК-д мэдэгдэн зөрчлийг шуурхай арилгуулжээ.
-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 2 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1000 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 518 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ.
-
Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн эхний том тэмцээн "IEM Katowice" Польшийн Катовице хотод 12 өдрийн турш үргэлжилж, дэлхийн шилдэг 24 багаас Францын "Vitality" баг аваргаар тодорлоо.
-
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн 2025 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр шилдгүүдээ тодруулж, өндөрлөлөө.
-
“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан эхний удаа бүртгүүлсэн бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй болохыг албаныхан мэдээллээ. Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.