- Сэтгүүлч
- 2025/09/29
- 300
"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ
Сүүлийн өдрүүдэд "Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон иржээ. Жил бүрийн 9 болон 10 дугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе байдаг. Энэ үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.
Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах, мөн ууланд, ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.
Санал болгох
-
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэ...
-
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашнаас эхэлж зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захираг...


Сэтгэгдэл