-
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Цэцэрлэг, сургуульд эрүүл хооллолт-идэвхтэй дасгал хөдөлгөөний орчин бүрдүүлэх” төслийг 2019 оноос Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Истанбул хотноо болж буй Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад онлайнаар оролцож, үг хэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтад Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд болон экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож байна.
-
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
-
Өмнөговь аймгийн Онцгой комисс ээлжит хурлаараа дараах асуудлыг хэлэлцлээ.
-
Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж олон нийтэд зарласан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхлээд байна. Цахим бүртгэл 30 хоногийн хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл явагдана.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллав. Тэрбээр аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа.
-
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ.
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв.
-
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.10.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
-
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Б.Энхбаяр нар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцтай танилцлаа.
-
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийв. Соёлын төв өргөөнд болсон уулзалтын эхэнд тэрбээр УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулсан юм.
-
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
-
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоороо ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл өглөө. Тайлант хугацаанд үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар ямар нэгэн зөрчил