-
“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон.
-
Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.27/
-
ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XI ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэж буй цэргийн бааз руу сэжигтэй этгээд нэвтрэхийг завджээ.
-
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 7 дугаар сарын 2-5-нд болно. Эхний шалгалт Монголын түүх англи хэлний шалгалтаар эхэлнэ.
-
Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д үндэслэн Монголбанкнаас эдийн засгийг дэмжих санхүүжилтийн болон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
-
Дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын ажлын графикийг баталсан. Засварын ажлыг тавдугаар сарын 17-нд эхлүүлж, хуваарийн дагуу хэрэглээний халуун ус хязгаарлаж буй юм. Зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 9-ний өдрүүдэд дараах байршилд 14 хоног халуун ус хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед мах боловсруулах үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
-
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2019 онд батлагдсан хуулиуд дээр өнөөдөр Төрийн тамга дарлаа.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын
-
Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө.