-
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.
-
Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдоод буй Хүннү гүрний нийслэл Луут (Лунчен)-ын туурь байж болох хотын малтлага судалгааны ажилтай Улсын Их Хурал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид танилцаад ирлээ.
-
Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны санаачилгаар олон улсын Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Цэргийн наадам”-ыг 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.
-
ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ.
-
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.
-
Бороо зөөлөн шиврэхэд бодол болон сууж байсансан. Ээжтэйгээ байсан өдрүүдээ бодож тэр өдрүүд аз жаргалтай хэрнээ ямар хурдан өнгөрсөн юм бэ? Ижий минь намайг ганцааранг минь орхиж яваад хоёрхон л жил болсон.
-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, дэлхий нийтэд тархсан цар тахлаас үүдэн эдийн засаг хямарч хүндхэн байгаа энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулан ярилцлаа.
-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр КОВИД 19 цар тахал дэлхийн 216 улсыг хамарч, 16.6 сая хүн халдвар аваад байна. Манай улсын хувьд энэ вирус гаднаас зөөвөрлөгдөж, өнөөдрийн байдлаар 218 хүн эдгэрсэн, дотооддоо алдаагүй гэсэн сайхан мэдээтэй байгаа.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа.
-
Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
-
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов. Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, саналыг нь сонссон юм.
-
Москва болон Нижний Новгород мужид туршилт болгон явуулсан ОХУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх онлайн санал хураалтаар гайхалтай үр дүн гарчээ. Вэб дээр саналаа өгөх гэж буйгаа мэдэгдсэн бараг бүх иргэн энэ эрхээ ашигласан байна. Ирээдүйд хүсэл зоригоо илэрхийлэх үйл явц цахим хэлбэрт орно гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа тул жил ирэх тусам улам идэвхжиж эхэлнэ.
-
Товчхондоо дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшиж байхад манай эдийн засаг эерэг өсөлттэй байх боломжгүй. Ойрын ирээдүйн тодорхой бус байдал бүр өндөр байна. Сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын төлөвийг хэлэлцэж байхдаа эдийн засгийн өсөлт II улиралд -7 хувь орчим, жилийн дүнгээрээ -1 хувь байх төсөөлөл хийж ярилцсан.
-
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээ авах болохыг мэдэгдье.