-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна. 2023 оны зургаадугаар сарын 17-ноос зургаадугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар хална.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 28. Сугар гараг. Чөлөөт эх одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.
-
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж, энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргасан.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 27. Бархасвадь гараг. Нэг эхийн зургаан одтой, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр.
-
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 30 хэмыг давж халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 26. Буд гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр.
-
Байт харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.06.10-11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 25. Ангараг гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй хар бар өдөр.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 24. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 21. Сугар гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 08. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 20. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 17. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
-
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 16. Сумъяа гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр.
-
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хэрлэн голын эхээр, Орхон гол Орхон сум орчмоор, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн, Эг Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-90 см нэмэгдэж Үүр, Дэлгэрмөрөн, Сэлбэ гол үерийн түвшинг 5-80 см давсан байна.
-
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.