
- Сэтгүүлч
- 2024/03/15
- 227
УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Монгол УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.
2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.
УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл