- Сэтгүүлч
- 2020/09/07
- 844
БНСУ-ын Бусан хотод оршин суугаа Монгол иргэдийн анхааралд
Энэ жилийн 10 дахь удаагийн хүчтэй далайн шуурга Хайсон (HAISHEN) Японы Окинава арлын орчмоос 19 км цагийн хурдтай(2020.09.06. 09:00 цагийн байдлаар)-гаар хөдөлж эрчээ аван Умард Кёнсан болон Гангвон мужийн далайн эргийн Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын-г дайран умрыг чиглэж буйг БНСУ-ын Ус цаг уурын албан(УЦУА)-аас мэдээлж байна.
УЦУА нь Хайсон (HAISHEN) далайн шуурганы салхины хурд 37-49 метр секунд, хур тундасны хэмжээ 100-400 мм хүрэх тул үер ус, хүчтэй салхи, далайн түрлэгийн улмаас үүсэх эрсдэл өндөр байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөв.
Иймд БНСУ-ын Бусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй байх, шаардлагагүй бол явган болон тээврийн хэрэгслээр гадуур зорчихгүй байхыг АНХААРНА УУ.

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН БУСАН ХОТОД СУУГАА
КОНСУЛЫН ГАЗАР
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
-
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23...


Сэтгэгдэл