Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн А/02 тоот тушаалын дагуу хаврын их цэвэрлэгээ зохион байгуулж байна.
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 20-23-ныг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 5126 ААН, байгууллага болон 477 төрийн байгууллагын 7534 албан хаагч, иргэд цэвэрлэгээнд оролцсон байна. Ингээд 7,392,708 ам метр талбайд цэвэрлэгээ хийж, 2086.6 тонн хог хаягдлыг 555 рейсээр, 351 техник тээвэрлэж ажиллажээ.
Мөн 651 автобусны буудал, 1421 хогийн сав, 4159 тэмдэг тэмдэглэгээ, 1211 сандал, 136,659 метр хайс хашлага, 39 хөшөө дурсгал, 5108 шонг угааж цэвэрлэн, 669 наасан зарыг хуулсан байна.

Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл