-Танд олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе.

-Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан танай нэвтрүүлэгт оролцож буйдаа баяртай байна. Тэртээ 34 жилийн өмнө АНУ-д энэ өдрийг анх “Эмчдээ баярлалаа” гэж тэмдэглэж, дараа нь албан ёсоор олон улсын эмч нарын өдөр болгон тэмдэглэж байсан түүхтэй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14 мянга орчим эмч ажилладаг. Энэ хүмүүс үйлчлүүлэгчдээсээ “Баярлалаа” гэдэг үгийг хамгийн их хүлээж авсан өдөр байгаасай гэж би хүсэж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт эмч нартаа олон улсын эмч нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

-Манай уншигчдад өөрийнхөө тухай болон гэр бүлээ танилцуулна уу?

-Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Долоон нас хүртлээ өвөө, эмээгийндээ өсөж, найман наснаасаа аав, ээж дээрээ ирж ерөнхий боловсролын сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд олон жил хүсэж, мөрөөдөж байсан эмч мэргэжлээ эзэмшихээр Улаанбаатар хотыг зорин ирж, Анагаах ухааны дээд сургуулийн алтан босгыг алхсан.

Өнөөдөр хүний их эмч, эрдэмтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, эрдмийн багш гэж дуудуулах ийм сайхан мэргэжил сонгосондоо баяртай байдаг. Энэ бол миний түүхийг бүтээсэн хувь тавилан.

Миний аав, ээж намайг төрүүлэхэд оюутан байсан. Тиймээс намайг есөн сартайгаас эмээ, өвөө минь өсгөсөн. Би айлын том, дөрвөн дүүтэй. Мөн дөрвөн хүүхэд, есөн ач, зээтэй болсон.

-Танай гэр бүлд эмнэлгийн салбарын хүн байсан уу. Яагаад эмч болъё гэж хүссэн юм бэ?

-Миний аавыг нутгийнхан нь “Аптекийн Аяа” гэж авгайлдаг. Өвөө маань хүүхдүүдээ өвдөхөд ургамлаар эдгээдэг, айлын хүүхдүүдэд ч бас ургамлаа тан шиг боогоод өгдөг хүн байсан. Энэ нь аавын маань мэргэжилд нөлөөлсөн байх. Аавын минь мэргэжил ч надад нөлөөлсөн байх. Миний мэргэжил ч мөн үр хүүхүүдэд минь нөлөөлж, хоёр охин маань хүний их эмч, эм зүйч болсон. Ер нь л  эрүүл мэндийн гал тогоонд амьдрал ахуйгаа холбож яваа жирийн нэгэн гэр бүл байна.

-Манай эрүүл мэндийн салбарт нийт хэдэн эмч байна гэсэн үг вэ?

-14 мянган эмч бий. Үүний 10 мянга орчим нь эмэгтэй эмч нар юм. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбар жендэрийн асуудлыг ярих болсон байна.

-Анхны ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ. Төрийн албанд хэр удаан ажиллав?

-Төрийн албанд тасралтгүй 35 жил ажилласан. Ажлын түүх маш товчхон. Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд, Арьсны өвчин судлалын төвд хүний их эмчээр очсон. Энэхүү албандаа эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч эмч, эмнэлгийн дарга хийж, нийтдээ 32 жил ажилласан. Сүүлийн 14 жил эмнэлгийн дарга хийж байгаад, 2016 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан.

-Анагаах төгссөн төгсөгчийг эхлээд хөдөө орон нутаг руу явуулдаггүй билүү?

-Тэр үед зөвхөн анагаах ч гэлтгүй дээд сургууль төгссөн хүүхдүүдийг бүгд хот, суурин газар, тухайн мэргэжлийн яамдад нь хуваарилдаг байсан. Би Архангай аймагт эмчийн туслах эмч хийж байсан. Тэнд хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээ, мэс залын тасгуудад ажиллаж байсан.

Дараа нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судасны тасагт ажиллаж байгаад, сургуулиа төгсөөд, Арьсны өвчин судлалын төвд их эмчээр очсон. Энэ үед арьсны эмч болох дур сонирхлыг аав, ээж хоёрын аль аль талаас нь хамжсан болов уу гэж би боддог юм.

Аав “Эмэгтэй хүний хувьд их зөв мэргэжил сонгоод оччихлоо. Мэргэжилдээ эзэн болох хэрэгтэй” гэсэн зөвлөмж өгч байсан. Мөн миний н.Долгор багш маань үнэхээр үлгэр дууриал болсон хүн байсан. Би багшийгаа хараад, “Арьсны эмч бас их сайхан мэргэжил байна” гэж бодсон. Хүнд ер нь оюутан байхад хичээлээ хамгийн гоё заасан багшийн мэргэжлийг сонгох сэдэл төрж төгсдөг.

Би өөрөө арьсны эмч болно гэж үнэхээр бодоогүй байсан. Хуваарилагдахад аав дэмжлээ, н.Долгор багш дэмжсэнээр энэ мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдсэн гэж боддог. Мөн манай төвийн захирал Ядамсүрэн гэж хүн байсан. Сургуулиас есөн хүүхэд хуваарилагдаж очиход “Та бүгд энэ мэргэжлийг өөрийнхөө сонирхлоор сонгож ирсэн биз дээ” гэж асууж байсан. Тэгж хэлэхэд нь би “Сонирхлоороо хуваарилагдаж ирсэн” гэж хэлж байсан.

Тэр үед эмч нар ажлаа тараад явахад нь би таван тасгийн 230 өвчтөний түүхийг аваад, эмчилгээ болон эмч нарын бичгийг харж туршлагажиж байсан. Хүний туршлага гэдэг зүйл юугаар ч сольшгүй боловсрол юм билээ. Ингээд нэг сарын дотор нэлээн сайн дадлагажиж, арьсны эмч болсон түүхтэй.

-Та хэдэн онд Арьсны өвчин судалын төвийн захирал болсон бэ?

-Би 2003 онд Нямдаваа сайдын тушаалаар Арьсны өвчин судалын төвийн захирал болж, 14 жил ажилласан.

-14 жил захирал хийх хугацаанд хэдэн Эрүүл мэндийн сайдын нүүр үзсэн бэ?

-13 орчим Эрүүл мэндийн сайдтай хамтарч ажилласан. Яг Эрүүл мэндийн сайд болоод, тамга тэмдгээ авахад хүнд их зүйл бодогддог юм билээ. Хэр хугацаанд ямар ажлууд хамгийн түрүүн барьж авч хийх ёстой вэ гэж би бодсон. Сайд нарын ажилласан хугацааг харахад 1.2 жил, 1.3 жил л ажилласан байна. Би мөн 1.3 жил ажилласан.

Би өөрийнхөө багтаа “Сайд нарын нас жил л юм байна шүү. Энэ нэг жилийн хугацаанд хүчтэй, эрчтэй, дорвитой, үйлчлүүлэгч төвтэй ажил хийх ёстой” гэж хэлсэн. Ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн санхүүжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эм зүйн тусламж үйлчилгээ гээд найман чиглэл дээр өөрчлөлт, шинэчлэлтийг маш хурдтай, эрчтэй хийх ёстой гэсэн шаардлагыг баг хамт олондоо тавьж ажилласан. Бид үүнийхээ ард нь гарч чадсан.

-Эрүүл мэндийн сайд хийх хугацаандаа “Би энийг л хийж чадсан шүү” гэж бахархмаар зүйлийнхээ тухай ярихгүй юу?

-Нэлээн олон ажил ярих болох байх. Гэхдээ миний хамгийн их бахархсан зүйл юу вэ гэхээр, дэлхий нийтийн маш том шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийг тухайн улс орны эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хэр үр дүнтэй яаж хийснээр нь үнэлдэг. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа 10 жил хөгжүүлсэн гэхэд жилдээ гурван элэг шилжүүлэн суулгадаг. 10 жилд 30 элэг шилжүүлэн суулгасан. Үүнийг гадаадын эмч нартай хийдэг байсан.

Энэ тогтолцоог эвдэхийн тулд ерөөсөө л төрөөс мөнгийг нь өгье. Төр өвдсөн хүнийхээ зардлыг даадаг болъё гэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаад, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрд хариуцуулсан юм. Ингээд элэг шилжүүлэн суулгахад 78, бөөр шилжүүлэн суулгахад 36, ясны чөмөг шилжүүлэн суулгахад 28 сая төгрөг улсын төсөвт суулгасан. Ингэснээр өнөөдөр монгол иргэдийн гадагшаа явах урсгал төдий хэмжээгээр багассан.

Жилдээ 50 хүн 100 мянга орчим ам.доллар зарцуулдаг байсан. Ард түмэн маань ах, дүүгээсээ хандив цуглуулдаг, орон гэрээ зардаг, сошиалаар дандаа элэг, бөөр шилжүүлэн суулгах гэж байна, хандив өгөөч гэдэг байсан. Одоо тэр байхгүй болсон. Энийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр суурьшуулж, жилдээ 50 хүн эмчилдэг болгосон.

Саяхан би өдөр тутмын сониноос, гадагшаа урсах байсан 30 сая орчим ам.долларыг бид зогсоож чадсан гэж Батчулуун дарга яриа өгсөн байсныг уншсан. Энэ бол маш том амжилт. Сая ковид гарч, бүх хил хаагдсан үед бөөр, элэг, ясны ч юм уу, олон гэр бүлийн өвчтөнийг дотооддоо эмчилснээр ямар их аз жаргал бэлэглэсэн бол оо гэж би боддог юм. Ковид болж олон шалгуурт орууллаа шүү дээ.

Цаашдаа дахиад ковид шиг олон энэ пандеми болсон өвчнүүд гарах магадлалтай. Тэрийг ДЭМБ ч сануулж байна. Шинэ болон шинээр сэргэж байгаа өвчин эмгэгүүд гээд, зарим байхгүй, устгагдсан гэсэн өвчнүүд хүртэл өнөөдөр шинээр сэргэж байна. Энэ нөхцөлд ард иргэдээ яаж хамгаалах вэ гэдэг төрийн бодлого заавал байх ёстой.

Ингэхийн тулд манай эрүүл мэндийн салбарын чадамж, хүртээмж, аюулгүй ажиллагаа олон улсын жишигт хүрсэн байх ёстой. Би төрийн ажил хийгээгүй байгаа ч гэсэн сэтгэл зүрхэндээ дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэчих юмсан гэсэн бодол байдаг.

Санаж байгаа бол саяхан ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг донороос шилжүүлсэн шүү дээ. Өөрөөс нь авч шилжүүлдэг байсан нь эмчилгээний үр дүн багатай. Харин донороос авч шилжүүлбэл эмчилгээний үр дүн их байдаг. Өнөөдөр дэлхий нийтэд цусны хорт хавдраар өвддөг, өвдөөд нас бардаг тохиолдол эрс багаслаа шүү дээ.

Нэгдүгээр эмнэлгийн цусны төвийнхөнд би ясны чөмөг шилжүүлэн суулгахаа донороос хэдүүлээ хийчихье л дээ, хийчихээч дээ, би дэмжье гээд явдаг байсан. Тэгээд АНУ-ын “Андерсен” цусны хорт хавдрын төвийн эмчийн бүх зардлыг би гаргасан. Тулчихсан учраас бас өндөр зардал гарсан.

Би аавынхаа буян заяаг бодож “Аюуш сан” гэж байгуулсан. Энэ сангийнхаа мөнгөөр авчирч, 29 настай залууд хагалгаа хийсэн. 2023 оны шилдэг технологи болж, тэр баг маань багаараа Төрийн соёрхолт болж, тийм сайхан үйл явдал болсон. Энийг нутагшуулахын тулд олон кэйс дээр ажиллах ёстой. Олон зүйлийг хийх ёстой. Дахиад эмч мэргэжилтнүүдээ сургах ёстой.

Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо гэж байгууллагаараа Энэтхэг улс Солонгос улсын олон их сургуулийн эмнэлгүүдтэй гэрээ хийж, эмч мэргэжилтнүүд сургах чиглэл дээр анхаарч ажиллаж байна. Ингээд ирвэл цусны хорт хавдраар нас барах эрсдэл маш бага болох боломжтой гэж үзэж байна.

Манай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт бүрэлдэхүүн маш их идэвх санаачилгатай ажилладаг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр явуулж, 40 мянга орчим хүн Ц вирусээсээ салсан. Багаар ярих юм бол бага хүн амтай аймгийн хэмжээний хүмүүс Ц вирусээсээ салж эрүүлжсэн. Эргээд харахаар 5, 10 жилийн дараа элэгний цирроз, элэгний хавдар болоод айл өрх бүр элэг бүтэн амьдрахгүй байх байжээ.

Гемодиализын тусламж үйлчилгээ гэдэг нь бөөр орлох эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл, цусыг нь шүүдэг. Хүний амьдралын чанарыг 15-20 жилээр уртасгадаг тэр тусламж үйлчилгээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн хүнд байсан. Тухайлбал, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг цөөхөн хэдэн гемодиализын аппараттай. Тэрэн дээр нь маш олон хүн дугаарладаг.

Долоон хоногтоо гурван удаа орох ёстой, стандартаараа. Гэтэл иргэд маань оочер дугаараас болоод, долоон хоногт хоёр удаа ордог, зарим нь нэг удаа ордог. Тэгэх тусам л нөгөө амьдралын чанар нь богиносож, маш их эрсдэлд орно гэсэн үг.

Улсын эмнэлэгт цус шүүх аппарат цөөхөн байдгаас оочер нь дийлдэхгүй байна уу?

-Тийм, оочер нь дийлддэггүй. Хувийн эмнэлэг төлбөртэй байдаг. Өөрөөр хэлбэл, 130 мянган төгрөгөөр нэг удаа аппаратад ордог. Нийт 390 мянган төгрөгөөр долоон хоногт гурван удаа ордог. Тэгэхээр долоон хоног амьд явах эрхээ 400 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Сард гэхэд сая гараад явчихна. Жилдээ 20 орчим сая төгрөгөөр амьд явах эрхээ авдаг. Хөдөө орон нутгаас хүмүүс гэр барьчихсан, илүү гэртэй айлын хаяанд бууж, эмчилгээндээ ордог ийм хүнд хэцүү цаг байсан.

Төр бүгдийг даах боломжгүй. Тэгэхээр хувийн хэвшлүүдээ дэмжих шаардлагатай. Харин ч Монголын эрүүл мэндийн салбарт хувийн хэвшил маань нэлээн өндөр хөгжилтэйгөөр дэвших зах зээлийн гарц гаргалгаанууд гараад ирсэн ийм цаг үед би сайд болжээ. Энийг ашиглаад, хувийн хэвшлүүдэд төрөөс гарах зардлыг нь хариуцуулъя.

Хувийн хэвшлүүдэд өгөхдөө иргэн хүний халдвар хамгаалал, эрх ашгийг зөрчихгүй байх орчныг бүрдүүлэх чиглэл дээр эрүүл мэндийн байгууллагуудын стандартын шаардлага хангасан үзүүлэлтүүдийг бүрэн хийж чадаж уу гэдгийг дэд сайдаараа ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, аттестатчилал явуулсан. Ингээд 18 диализын аппараттай эмнэлэгтэй хувийн хэвшил тэнцсэн байдаг юм.

Энэ хүмүүст иргэдээ хуваарилаад, төрөөс мөнгийг нь өгсөн. Жилд 4.9 тэрбум төгрөг байхаар зарцуулсан. Даатгалаас биш төрөөс. Ер нь өндөр өртөгтэй энэ тусламж үйлчилгээнүүдийг даатгалаас өгөх нь олон улсынхаа дүрмээр ч гэсэн хүлээн зөвшөөрөгддөггүй. Яагаад вэ гэхээр иргэн даатгуулагчийн мөнгө олон түмнийг хамарсан, эв санааны нэгдлийн зарчим дээр явагддаг. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлж, өвчнөөсөө ангижрах, өвдвөл очиж эмчлүүлэх ийм байдаг.

Хүмүүсийн даатгалын бүх мөнгийг хамаад авчих боломжгүй. Тийм учраас Үндсэн хуулиараа олгогдсон эрхээр төрөөс иргэн бүрт энэ төлбөрийг хариуцуулах гаргалгаануудыг гаргасан. Жилдээ 1000 орчим хүн энд диализын тусламж үйлчилгээнд орж байсан. Одоо бүр илүү нэмэгдсэн байх.

Дараа нь 21 аймагт байгуулсан. Бүсийн оношилгоо эмчилгээнийхээ төв (БОЭТ)-үүдэд диализын нэг нэг аппарат байсан. БОЭТ-ийг нэмсэн. Үлдсэн аймгууддаа диализын төв байгуулж өгөөд, би огцорчихсон байхдаа хүртэл Өмнөговь руу утасдаж, “Диализынхаа төвийг хэзээ ашиглалтад оруулах гэж байна вэ? Юун дээр нь асуудал үүсээд байна? Яагаад удаад байна” гэж байгаад хүртэл оруулж байсан.

Өнөөдөр бөөрний дутагдалд орсон иргэд маань ямар нэгэн санхүүгийн дарамтгүй, хүлээгдэл чирэгдэлгүйгээр, хугацаандаа, тав тухтай орчинд энэ тусламж үйлчилгээгээ аваад, ажил хөдөлмөрөө хийгээд явж байна. Энэ бөөрний дутагдалд оруулаад байгаа өвчин эмгэгийг бууруулахын төлөө ажиллах ёстой гэсэн бодлого баримталж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тусламж үйлчилгээг Монгол Улс даяар хөгжүүлэх дэд бүтцийг нь бий болгох дээр бас ихээхэн анхаарч ажилласан.

Эрт илрүүлчихвэл эмчлэгдэхгүй өвчин гэж байхгүй. Хүмүүс хорт хавдраар нас барлаа, хорт хавдрын шалтгаантай өвчин болоод гээд, маш их зүйл ярьдаг шүү дээ. Амьдралд ч тийм байна. Гэтэл тэр нь эрт илрүүлчихвэл эмчлэгддэг л өвчин.

-Манайхан бүр тартагтаа тулахаараа л сая нэг эмнэлгийн хаяа барааддаг шиг байгаа юм. Жаахан өвдчихвөл гүрийгээд л, тэр чигээрээ явсаар, бүр даамжруулаад байгаа юм. Уг нь эрт илрүүлэг сайхан ажил л даа. Манай иргэдийн оролцоо хэр байдаг юм бол?

-Саяхан би эрт илрүүлгээр судалгаа хийж үзлээ. Нийт эрт илрүүлгийн явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар 38,5 хувьтай байна. Бага гэсэн үг. Үүнээс хөдөө орон нутагт бага хувьтай байна. Ер нь 17, 18, 23 хувьтай, мөн 27 хувьтай явж байна. Улаанбаатарт арай өндөр 50 хувьтай.

Энэ юу хэлж байна вэ гэхээр, хөдөө орон нутагт байх эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэцтэй холбоотойгоор ийм бага хувьтай явж байна гэж харж байгаа юм. Өнөөдрийнхөө нөхцөл байдалд үндэслээдцаашдаа яаж эрт илрүүлэгт хүмүүсийн хамрагдалтыг нэмэгдүүлэх вэ гэдэгтодорхой стратегийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

-Хотын бид ч яах вэ, эмнэлэг зөндөө байна. Хөдөөгийнхөн ч тэгээд хэцүү л байлгүй дээ. Шээсний шинжилгээ, цусны шинжилгээгээ хийж л таарах байх. Цаашид хийх боломж бололцоо нь байдаг юм болов уу. Аймгуудынх ч гайгүй байх.

-Аймгууд дээр ч хэцүү. Нэг дурантай, нэг рентгентэй байна шүү дээ. Намайг ажилд авахад 21 аймгийн ихэнх аймаг нь рентген байхгүй. Тэгээд би “Глобал сан”, Азийн хөгжлийн банк олон донор байгууллагуудаасаа үйл ажиллагаанд нь мониторинг хийгээд, энэ рентген аппаратуудыг захиалсан. Сая ковидын үед бол энэ рентген аппарат маань аймгийн эмнэлгүүд хангагдсан нэлээн л тус болсон байх гэж ингэж боддог.

-Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Би буруу санаагүй бол Нийгмийн даатгалаас ЭМД-ыг салгасан асуудал танай Засгийн газрын үед гарч байсан санагдах юм. Би буруу санаад байна уу?

-Энэ сангийн өөрийнх нь бүтцийг яривал нэлээн урт цаг хугацаа орно. Түүнийг би орхиё. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сан хоёр нэг дор байж зохицолдохгүй юм аа. Нэг нь нэгийгээ нөхөөд, нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ маань санхүүжилт аманд ч үгүй, хамар ч үгүй байгаад байх юм аа.

Тэгэхээр ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулж, ЭМД-ыг бие даалгая аа. Тэр үед манай Засгийн газарт ажиллаж байсан Номтойбаяр сайдыг эмнэлэг дээрээ авчирч олон хэлэлцүүлэг, яриа хийж байсан. За ингээд ЭМД-ыг салгасан. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2017 оны УИХ-ын 40 дүгээр тогтоолоор батлуулж байсан.

-Уг нь ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг гэж анх байгуулж байсан байна шүү дээ, тийм ээ?

-Ер нь төсөл нь тэгж явж байсан юм.

-Одоо ЭМЯ-ны харьяа байгаа юу?

ЭМЯ-ны харьяа байгаа.

-Энэ нь зөв юм уу?

-Гэхдээ ер нь олон улсын жишиг нь бол худалдагч худалдан авагч хоёр нэгдор байх нь зохилтой биш л гэж үздэг.

-Гүйцэтгэлээрээ санхүүждэг болсныг танай салбарынхан ер нь яаж хүлээж авч байгаа юм, нааштай байна уу?

-Ер нь эрүүл мэндийн салбар чинь улсын төсөв, ЭМД, хувь хүний төлөх даатгал. Энэ гурвыг Даатгалын ерөнхий газартаа нэг цонхон доор оруулаад,энэ цонхноосоо бүх салбарынхаа санхүүжилтийг бол хийж байгаа. Гүйцэтгэлээрээ санхүүжүүлээд ингээд явахад бол давуу тал байна, сул тал байна. Том эмнэлгүүдийн хувьд бол энэ асуудал байхгүй. Иргэн Доржүнэ төлбөргүй бас үйлчлүүлчхэж байгаа зүйл биш шүү дээ. Сум орон нутгийн хувьд хүн ам багатай. Тэгэхээрөрхийн эмнэлгүүд, сумын эмнэлгүүдийн нэг иргэнд ноогдох зардлыг хоёр дахин нэмсэн юм. 13800 орчим байсныг28 мянган төгрөг болгосон санагдаж байна. Ганц л санхүүжилтээс авч байгаа юм чинь энэ орж ирсэн санхүүжилтээсээ л эмнэлэг зардлынхаа зүйл ангиар хуваарилах нь байна шүү дээ. Тэр эрх нь эмнэлгийнх нь даргад ирж байгаа юм. ЭМД-ын энэ мөнгө маань олон хүнд л хүртээмжтэй байх ёстой. Олон хүнд хүртээмжтэй байхын тулд тэр өвдсөн хүнд биш байх нь байна шүү дээ. Өвдсөн хүндээ ч зарцуулна, эрүүл байгаа хүндээ ч зарцуулна гэсэн тийм л дүрэм байхгүй юу. Тэгэхээр эрүүл байгаа хүндээ яаж зарцуулж байна энээрт илрүүлэг, энэ урьдчилан сэргийлэх үзлэг юм.

-Эрүүл мэндийн сайдын тэтгэлэг ямар шалгуураар олгодог тэтгэлэг юм. Ер нь хэчнээн хүн таныг байх үед хамрагдаж чадсан бэ. Одоо энэ тэтгэлэг хэвээрээ байдаг юм болов уу?

-Энэ үед надад ямар боломжууд байсан бэ гэхээр эхний ээлжид шат дараатайгаар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг нэмье гэж багаар нь эхэлсэн. Сүрьеэгийн эмч нарын цалинг 30 хувь нэмсэн. Дараа нь эрүүл мэндийн салбарт гэр бүлийн хоёр хүн хоёулаа ажиллана гэдэг маш хүнд. Цалин бага, ажил ихтэй байдаг. Гэтэл тэр хүмүүсхүүхдээ хүний зэрэгтэй сургаж,сайхан орон сууцад амьдарч, хөл дүүжлэх унаатай болмоор байна. Энэ бүх асуудал зээлээс зээлийн хооронд явагдаж байгаа байхгүй юу. Миний боломж юу байсан бэ гэхээр ерөөсөө энэ сургуулиудтай хамтарч ажиллах. АШУҮИС-тай хамтарч ажиллаж, эрүүл мэндийн салбарт аав, ээж хоёрнь хоёулаа ажиллаж байвал хүүхдийг 100 хувь тэтгэлэгт хамруулах тэтгэлэг гаргасан юм. Үүний тодорхой хувийг нь ЭМЯ-наас, тодорхой хувийг нь албан газраас нь, тодорхой хувийг нь сурч байгаа Анагаахын сургуулиас нь. Анагаахын чиглэлээр суралцах юм бол үнэхээр тэр хүнгэр бүлийнхээ уур амьсгалдаа дасан зохицсон, дээрээс нь аав, ээжийнхээ мэргэжлээр бахархдаг, сайн эмч, эмч зүйч, сувилагч болно доо гэж хүн рүүгээчиглэсэн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх байх аа гэж бодсон. Үүнийгцааш цаашдаа бас уламжлаад яваасай гэж хүсдэг. Тэр үед30 гаруй хүүхдэд тэтгэлэг өгч байсан санагдаад байх юм. Дараа жил нь хоёр хүүхдээс надад мессеж ирсэн. “Таны үеийн тэтгэлэг чинь ингээд байхгүй болчихсон байна аа,юу болсон юм болоо” гээд надаас асууж байсан. Би тэрэнд нь хариулт өгч чадаагүй.

-Уг нь сайхан л ажил байж дээ.Энэ эмийн худалдаа борлуулалт нь ер нь их замбараагүй байдаг юм шиг байна. Янз янзын юм сонсогдох юм. Одоо тэгээд удахгүй. Эмийн сонсгол гэдэг зүйл явах гэж байх шиг байна. Та анхааралтай ажиглаж л байгаа биз. Ер нь энэ эмийн борлуулалт гэдэг зүйл дээр манай төр хяналтаа сайн тавьж чадаж байгаа юу?

-Манай эрүүл мэндийн салбарын чухал тулгын гурвансалбарын нэг нь эм зүйн салбар. Эм зүйн салбарын шинжлэх ухаан олон улсад өндөр хөгжжээ. Молекул биологийн түвшинд хүртэл эмүүдийг гаргаж авч байна. Хорт хавдрын үеүдийн эмчилгээ, архаг өвчнүүдийг биологийн бүтээгдэхүүнүүдээр эмчлэх гээд маш олон бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Тэгээд энэ салбарыг хувьд гаргаж манай улс одоо 30 гаруй жил явсан байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарт 100 хувь хувьчлагдсан салбар бол эм зүй, эм, эм хангамж. Энэ 30 жилийн хугацаанд ард иргэдийг ямар нэгэн эмээр тасалдуулаагүй. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд ковидын үед эм тасарсангүй шүү дээ. Бусад улс оронд эмгүй болчхоод байж байхад манайтөртэйгөө хоршоод маш сайн хийсэн. Тэгээд энэ бүгдийг л хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд явж байгаад би хувьдаа баярладаг. Аливаа зах зээлээр явагдаж байгаа зүйл мэдээж ашгийн асуудал яригддаг. Тэгэхдээ эрүүл мэндийн салбарынхан тэгтлээ нугарсан хугарсан ашиг бол олдоггүй байх аа гэж би боддог. Эмийн үнийн асуудлыг хүмүүс зөв ойлгоосой гэж нэг өгүүлбэр хэлэхийг хүслээ. Органик эм үнэтэй. Ганцхан жишээ хэлье. Харвоны эм элэгний Ц вирусийг устгадаг эм3600 долларын үнэтэй. Монгол мөнгөөр 14, 15 сая төгрөг байна аа даа. Яг энэ эмийн лецензээр хийсэн, женерик гэдэг эм байдаг.  Би сайд байхдаа “Хүртээмж” гэж төсөл хэрэгжүүлээд ЭМД-аас 210 мянган төгрөгөөр эмэндхайрцаг тутамд нь хөнгөлөлт үзүүлсэн юм. Дараа нь “Хүртээмж” төсөл хэрэгжүүлээд 210 мянган төгрөгт нь багтах эмийг оруулж ирж байсан. Тэгэхээр энэ эмийн үнэ хэд дахин зөрөөтэй байна вэ. 210 мянган төгрөгийн үнэтэй эм адилхан үйлчилгээ үзүүлж байна шүү дээ. Тэр Ц вирусийг устгасан уу устгасан. Статистикаас харж болно. Би амаараа хэлж байгаа зүйл биш шүү дээ. Гэтэл тэр харвоны эм яагаад өндөр үнэтэй байна вэ. Тэрийг хийхэд 15-20 жил туршилт, судалгаа, цалин гээд маш их юм орноо доо. Тэрийгээ шингээж тэр газар гаргаж байна.Солонгосын Мезимфорт гэхэд нэг өөр үнэтэй, Японых нэг өөр, Германых нэг өөр үнэтэй. Тухайн орны дотоодын бүтээгдэхүүний өртөг шингэсэн үнэ гэж бас байгаа. Ингээд ороод ирэхээр ньулс орных нь ижил төстэй юмнуудыг харьцуулж харалгүйгээр нэг, хоёр, гурван эмийг харчхаад “Пөөх энийг ёстой 10 дахин нэмчихдэг юм байна. Хуурамч эм юм байна” гэдэг. Энэ бүгдийг мэргэжлийн хүмүүс ялгаж, салгаж ярина уу гэхээс биш хэн нэгэн хэрэглэгч энийг ярихгүй ээ. Энэ бол аягүй ноцтой.

Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг бий. Манай бүртгэл их хатуу шүү. Жишээлбэл, нэг эм оруулаад ирье гэхэд тэр эм таваноронд бүртгэгдсэн байх ёстой гээдсайн талууд ихтэй. Нөгөө талдаа чөдөр, тушаа ихтэй. Тэгээд л энэ бүгдийг л одоо бланслуулж, тэнцвэржүүлж аливаа нэгэн юм чинь тэнцвэртэй байж байж үйл ажиллагаа нь явдаг. Аливаа нэгэн хоёр талтай л байдаг. Ард түмэнд өгөх мэдээллээ хүртэл нотолгоотой, судалгаатай өгөх хэрэгтэй.

-Эм эмийн хэрэгсэл дээр надад бас нэг ойлгохгүй нэг зүйл байгаад байгаа юм. Эмнэлгүүд тендер зарлаад, тэгээд эм, эмийн хэрэгслээ худалдаж авч байгаа шүү дээ. Тэгээд тендер гэдэг чинь угтаа хамгийн хямдханыг нь сонгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн хямдханыг нь сонгохоор чинь хамгийн муу нь болохгүй юу?

-Хамгийн бага үнэтэй нь хамгийн сайн тендер гэнэ ээ. Тэгэхээр амьдрал дээр амьдрал дээрхамгийн бага үнэтэй нь хамгийн сайн тендер болж чадахгүй байгаа байхгүй юу. Ялангуяа эрүүл мэндийн салбар дээр. Өнөөдөр эрүүл мэндийн салбар дээр хамгийн бага үнэтэй эм л сайн эм болох гээд байна шүү дээ. Тэгээд би түрүүн харвоны эмээр жишээ татаж ярилаа. Тэгэхээр Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тендерийн хуулиар явмааргүй байгаа юм. Хамгийн хямдхан үнэтэй эм хамгийн хямдхан л эм байгаа. Тэгэхээр үйлчилгээ нь ямар байх вэ. Энэ дээр нэгдүгээртанхаарах ёстой. Хоёрдугаарт эмнэлгүүдийн төсөвт анхаарах ёстой. ЭМД-ынхаа санг зузаатгаягэх юм бол татвар авах болно. Татвар их байнагэдэг нь иргэдийн нуруун дээр үүсээд байгаа ачаа дахиад нэмэгдэх гээд байна шүү дээ. Тэгэхээр энийг өөр аргаар яаж санхүүг нь арвижуулах вэ гэдэг асуудлыг бид бодох ёстой. Зарим улс орны туршлагыг ингээд харахад бол баялгийн сан нь ЭМД-аа зузаатгадаг юм байна лээ.

-Танай салбар боловсон хүчин бэлтгэх тал дээр хэр анхаардаг вэ?

-Байгууллагын үнэт зүйл бол ажилтан, хүний нөөц юм. Хүний хөдөлмөрөөр аливаа зүйл бүтдэг. Тиймээс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлын хувьд оновчтой, чадвартай, ёс зүйтэй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө сургуулиуд анхаарах ёстой.

-Нийт хэдэн их дээд сургууль байна, хэр чанартай вэ?

-Намайг сайд байхад 11 сургууль байсан. Нэг нь улсынх, бусад нь хувийн сургууль. Хувийн сургууль ч гэлтгүй багшийн зааж байгаа хичээл, сургалтын стандарт зэрэг нь Монгол Улсад нэг л байх ёстой. Гэтэл ялгаатай байна. Ялгаатай байгаа учраас ялгаатай төгсөөд байна. Үүнийг төр л зохицуулна.

Тухайн эмнэлэгт таваас дээш жил ажилласан асрагч нарыг тусгай хөтөлбөрөөр бэлдэж, туслах сувилагч болгож байсан. Тариа хийхгүй, сувилагчад туслах юм. 300 гаруй хүн бэлдэж гаргасан. Хүний амь настай холбоотой үйл ажиллагаатай холбоотой хүний нөөцүүдийг тодорхой давтамжтайгаар мэргэжил дээшлүүлж байх ёстой. Ялангуяа эмч нараа өндөр хөгжилтэй орон руу явуулж сургах ёстой. Монголд эмчлэгдэхгүй чиглэлээр гадаадад сургах төсөв хөрөнгийг нь баталж, тушаал шийдвэрийг гаргаж байсан юм.

-Хөдөө орон нутгийн багийн эмчийн боловсон хүчин, боловсрол дээр төр засаг хэрхэн анхаардаг вэ?

-Бага эмч гэж бэлддэг байсан үе бий. Сүүлдээ бага эмчийг бэлтгэхээ больж сувилагч нар бэлтгэж, багийн эмчээр ажилласан. Багийн эмч буй хүмүүсийг давтан сургалтад хамруулах шаардлагатай. Орон нутагт ажиллаж байгаа эмч, сувилагчийн боловсрол, нийгмийн асуудал зэрэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Салбар дундын асуудал.

-Олон жил царцсан байсан Яармагийн 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв ковидын үед ашиглалтад орсон. Энэ үед та сайдаар томиглогдож, үйл ажиллагааг нь эхлүүлсэн шүү дээ. Энэ үед олон саад бэрхшээлийг давж энэ эмнэлгийг ашиглалтад оруулсан болов уу?

-Намайг сайдын ажлаа авахад 4-12 жил хүртэл гацсан барилгууд байсан. Нийслэлд 20 гаруй барилга байсан. Эдгээрийг ашиглалтад оруулъя гэж Ерөнхий сайдтай ярилцаж, санхүүжилтээ шийдүүлсэн. Яармагийн 300 ортой эмнэлэг Концессийн гэрээгээр баригдсан. Тухайн үед би хөдөө томилтоор яваад ирэхэд төсвийн тодотгол хэлэлцэгдсэн байсан. Би өөрөө байгаагүй болохоор миний өгсөн саналаас зарим нь ороод зарим нь ороогүй. Ингэхэд Яармагийн 300 ортой эмнэлэг ороогүй байхад нь Ерөнхий сайд дээр орж, учир байдлыг хэлж Концессийн гэрээгээр хийхээр болсон. Ингээд ковидын өмнөхөн ашиглалтад орсон. Ганцхан энэ эмнэлэг ч гэлтгүй Түлэнхийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Монгол Улсад анх удаа цөмийн оношлуур бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төв баригдсан юм. 

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:


 

Х.ДОРЖ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа