- Сэтгүүлч
- 2024/04/04
- 444
ЗГ: Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд боллоо. Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.
Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа танилцууллаа.
Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн ай...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад тө...


Сэтгэгдэл