Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг иргэдийн дансанд орж дууслаа. 2024 он гарсаар хоёр ч удаа ногдол ашиг тараагдаад бөгөөд монголчууд 1072 хувьцааны үр шимийг хэд хэдэн удаагаа хүртэж байгаа.

Түүх сөхвөөс... 1998 онд гадаадын томоохон компаниудын мэдэлд орох дөхсөн Тавантолгойн орд газрыг Сү.Батболд өөрийн хөрөнгөөр авч, дараа нь нэг ч хүрз шороо хатгалгүйгээр Монголын баялаг ард түмэнд үлдэх ёстой гэж үзэж Төрд 2007 онд шилжүүлсэн байдаг.

2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн 20 хувь болох 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4 сарын 11-нээс өмнө төрсөн, иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх түүхэн шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд гаргасан байдаг.

Энэхүү шийдвэр гарснаар Монгол Улсын иргэн бүр тус орд газрын бүтээн байгуулалт эхэлсний ашиг 1 сая 500 мянган төгрөг авч, оюунууд сургалтын төлбөр, ахмадууд насны хишиг, хүүдүүдэд 21.000 мянган төгрөг буюу хүүхдийн мөнгийг өгч эхэлсэн түүхтэй.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа 2019 онд 1072 хувьцааны ноогдол ашиг тараах ажлыг хийж байсан билээ.

Нийт монголчуудын хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-д өнгөрсөн онд нүүрсний хулгай өрнөж байсныг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илчилж, хариу арга хэмжээ авч ажилласан. Ингээд тус компанийн үйл ажиллагаанд Засгийн газраас хяналт тавьж сайжруулснаар борлуулалт нэмэгдэж, урьд өмнө байгаагүйгээр өндөр үр ашигтай ажиллаж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл Монголчууд одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг авч байгаа нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зоригтой ажилласны үр дүн юм.

Үүнээс гадна цахим орчинд 1072 хувьцааны ноогдол ашгийг бэлэн мөнгө тарааж байгаа үйлдэл гэх шүүмжлэлүүд байна. Тэгвэл ноогдол ашиг тараах эсэхийг Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг бөгөөд энэ хурал нь жил бүрийн эхээр болдог байна. Энэ жил сонгуулийн жил хэдий ч компани дүрмийнхээ дагуу ноогдол ашиг хуваарилж байгаа. Нөгөө талд ногдол ашиг гэж шинээр мөнгө хэвлээгүй, компанийн дансанд байсан мөнгийг данс руу шилжүүлж байгаа. Ногдол ашиг тараахгүй үед компанийн үйл ажиллагаанд зарцуулагдана гэсэн үг.

Э.МӨНХ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа