- Сэтгүүлч
- 2020/09/10
- 481
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 23. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой,гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.
Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Санал болгох
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 29-нд зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүл...
-
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар са...
Сэтгэгдэл