
- Сэтгүүлч
- 2024/05/28
- 390
Он гарсаар 13 удаа усны осол бүртгэгджээ
Он гарсаар нийслэлийн 3 дүүрэг, 9 аймгийн 9 суманд нийт 13 удаагийн усны осол бүртгэгдэж, 13 иргэн амь насаа алдсан байна. Иймд:
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
Санал болгох
-
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн парад /шууд/
-
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөө...
Сэтгэгдэл