НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 61 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайлангийн мөрөөр өгсөн дүгнэлт, зөвлөмжүүдийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталлаа.
НҮБ-ын гишүүн 72 улс нийт 230 зөвлөмжийг өгсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газар үүнээс 192 зөвлөмжийг бүрэн хүлээн авч, 1 зөвлөмжийг хэсэгчлэн хүлээн авч, 37 зөвлөмжид тайлбар хийж, хүлээн авахаас татгалзсан байна.

Хуралдааны үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид цахимаар оролцож, мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэлдээ:
-
Монгол Улсын Их Хурал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах, гэр бүл төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
-
Монгол Улсад хүний эрхэд суурилсан төсөвлөлт нэвтрүүлэх хэрэгтэй.
-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах зохицуулалт хуульчилсан ч өнөөг хүртэл хэрэгжиж буйгүй байгааг онцоллоо.
Энэхүү хуралдаан нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг олон улсын тавцанд үнэлэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх замыг тодорхойлох чухал алхам болсон юм.
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхлэхэд 150 хоног үлдлээ.
-
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт ху...


Сэтгэгдэл