- Сэтгүүлч
- 2024/06/14
- 455
Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ
Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын явцад зүй бусаар хорогдсон малын тоог төрлөөр нь авч үзвэл, тэмээ 4150, адуу 406485, үхэр 653448, хонь 3982208, ямаа 2351438 толгой нийт 7.456.475 толгой мал хорогджээ.
Үүнээс тэмээ 3141, адуу 391738, үхэр 625369, хонь 3793146, ямаа 2280237 толгой буюу нийт 7.101.182 малын сэг зэмийг булж, устгасан байна.
Дүнг нэгтгэн холбогдох газруудад тайлагнаж, гүйцэтгэлээр сэг зэмийн устгалыг 94.18 хувьтай хийж гүйцэтгэсэн байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.


Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл