
- Сэтгүүлч
- 2024/06/24
- 192
Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч байна
2024 оны зургаадугаар сарын 23-24-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 10 дуудлага бүртгэгдсэн байна.
2024 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальж айл өрх, амралт сувиллын газарт байсан 304 иргэн, Налайх дүүрэг 6-р хороо UB-2 амралтын газрын гармаас усанд боогдсон 80 иргэнийг автомашин болон завиар нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд гаргасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт Туул гол үерлэн орсон хэсэгт 1240 тн шороогоор сэтэрсэн даланг сэргээн засварлах, лаг хагшаас зөөвөрлөх, шаардлагатай газруудад усыг соруулах халдваргүйжүүлэх, Сэлбэ гол дагуух далан шуудуу хийх ажлуудыг үргэлжлэн зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.
-
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар ...
Сэтгэгдэл