
- Сэтгүүлч
- 2024/06/26
- 318
ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ.
- 0-18 хүртэлх насны хүүхэд,
- Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн,
- Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,
- Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тус тус төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.
Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас хялбархан шалгах боломжтой.
Санал болгох
-
2025.10.26-ны өдрөөс эхлэн Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ. Оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй....
-
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өд...
Сэтгэгдэл