
- Сэтгүүлч
- 2024/07/01
- 154
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ
2023-2024 онд Нийслэлийн Байгаль орчны газраас ойн мэргэжлийн байгууллагатай хамтран ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийсэн.
Ингэхэд Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч зэрэг дөрвөн төрлийн хортон шавж бүртгэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон.
Иймээс Нийслэлийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргээс эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй мянган га талбайд хийх юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл