- Сэтгүүлч
- 2020/09/17
- 1326
Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 12 дэн буудалд хяналт шалгалт хийлээ
"Дэн буудал" арга хэмжээ удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудалд хийлээ.
Шалгалтаар дэн буудлуудын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй, ариун цэврийн өрөөнд 1 удаагийн оо, сойз, саван, шампунь хангалтгүй, 1 удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй байна.
Шалгалтад хамрагдсан 12 газраас 3 дэн буудал нь засвартай байсан. Хяналт шалгалтаар зөрчилтэй байсан 3 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал өгч мөн 2 дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өглөө.

Эх сурвалж: НМХГ
Санал болгох
-
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн авч...
-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 25-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.


Сэтгэгдэл