
- Сэтгүүлч
- 2020/09/17
- 758
ХАБЭА-н үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, үнэлэх чиглэлээр гарын авлага гарган, ашиглаж эхэллээ
ХАБЭА-н хэлтэс өнгөрсөн 5, 6 дугаар саруудад ослоос сэргийлэх эрчимжүүлсэн аяныг өрнүүлжээ. Энэ аяны хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн цехүүдэд шалгалт хийж, анхан шатны удирдах ажилтнуудын санаачилга, оролцоо ХАБ-ын үйл ажиллагааны сайжруулалтад чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтсээс хүнтэй ажиллах буюу “1 минутын удирдлага”, ХАБ-ын урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн төлөвлөх, ХАБ-ын ажилтнуудаа хэрхэн үнэлэх гэсэн гурван түвшний гарын авлага бэлтгэж, ашиглаж эхлээд байна. ХАБЭА-н дүрэм, зааврыг таниулах гол ажлыг анхан дунд шатны ажилтнууд хариуцдаг учир тэдний арга барилыг өөрчлөх, шинэ мэдлэгээр хангах, зөв хандлага эзэмшихэд ч энэхүү гарын авлага үр дүнтэй болжээ. Мөн ХАБЭА хариуцсан бүх ажилтнуудаа тус бүр нь 6 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг болгон хувааж, өдөр тутмын аюулгүй ажиллагаанд гарч буй асуудлыг ярилцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, бие биеэсээ суралцах чиглэлээр сургалт, үйл ажиллагааг тогтмолжуулж байна. Түүнчлэн ХАБЭА-н ISO 45001 олон улсын стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтарч, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж буй аж.
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ай...
Сэтгэгдэл