- Сэтгүүлч
- 2024/08/16
- 275
БХЯ: Түүхт ойн хүрээнд 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлнэ
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2024.08.15/-нд боллоо. Хурлаар түүхт ойн хүрээнд цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, ажлын явц, гүйцэтгэл болон цаашид хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцлээ.
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол гарч энэхүү түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад үеийнхний баатарлаг дайчин замнал, ялалтын алдар гавьяаг алдаршуулж, залуу үеийнхэнд эх оронч үзлийг сурталчлан ойлгуулах нь уг арга хэмжээний гол зорилго юм.
Түүхт ойн хүрээнд нийт 30 гаруй томоохон ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажил хангаад байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Данбадаржайлин хийдэд ажиллаж, тус хийдийн 4.5 га газрыг ...


Сэтгэгдэл