- Сэтгүүлч
- 2024/08/16
- 282
СЕХ: Мэдээллийн технологийн багийг томилж, даамлын орон тооны дээд хязгаарыг батлав
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 39 багийн 169 гишүүнийг томилов.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг 330 сум, 9 дүүргийн 2227 хэсэгт 2658 байхаар баталлаа. Мэдээллийн технологийн даамлууд Мэдээллийн технологийн төв, багийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллана.
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт 8 дугаар сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүд, даамлуудад орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.

Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл