Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
 
Ажиллах нэгж: АГААРЫН ХӨЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ХАРЬЯА ХЭЛТЭС
Ажлын байрны нэр: ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ
 
Ажлын байрны зорилго, үүрэг:
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролцох, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргийг гүйцэтгэх.

Тавигдах ерөнхий шаардлага:
- Нисэх техник, авионик болон инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
- Англи хэлний TOEIC-ийн 500 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх;
- Авионикийн чиглэлээр төгссөн, ажилласан туршлагатай эсхүл AMEL үнэмлэхтэй, агаарын хөлгийн болон эд ангийн сургалтад суусан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; (https://www.miat.com/download/miat-anket.pdf татаж авах)
- Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар;
- Англи хэлний TOEIC-ийн 500 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноог баталгаажуулсан гэрчилгээний хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia-ийн лавлагаа/;
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн ажилд орохыг хүссэн өргөдөл.

Материал хүлээн авах:
Материалыг 2025 оны 8-р сарын 20-ны өдрөөс 2025 оны 9-р сарын 01-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-45 17120, “МИАТ” ТӨХК-ийн төв байр, 105 тоот.
 
Холбоо барих утас: 70700044 /1050, 1053/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа